Шууд Chart

Бүгд Найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайд Гордан Грлич Радман Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

2025-07-16 13:07:27

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайд Гордан Грлич Радман 2025 оны долоодугаар сарын 17-19-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. 

Айлчлалын үеэр хоёр улсын Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа болон олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцоно. Мөн хоёр талын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурж, албан ёсны хэлэлцээний дүнгээр хэвлэлд мэдээлэл хийнэ. 

Монгол Улс, Бүгд Найрамдах Хорват Улсын хооронд 1993 оны 3 дугаар сарын 10-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. Уг айлчлал нь Бүгд Найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайдын түвшинд манай улсад хэрэгжүүлж буй анхны албан ёсны айлчлал юм.


Бүгд Найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайд Гордан Грлич Радман Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ  
Үзсэн: 251 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй