
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайд Гордан Грлич Радман Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.
Гадаад хэрэг, Европын сайд Гордан Грлич Радман болон дагалдан яваа төлөөлөгчдийг “Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, Бүгд Найрамдах Хорват Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дарио Михелин болон албаны бусад хүмүүс угтлаа.
Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Гадаад хэрэг, Европын сайд Гордан Грлич Радман нар албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэлд мэдээлэл өгнө.
Уг айлчлал нь Бүгд Найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайдын түвшинд Монгол Улсад хийж буй анхны албан ёсны айлчлал юм.
Бүгд Найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайд Гордан Грлич Радман Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ | ||
Үзсэн: 187 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.