Шууд Chart

Энхийг дэмжих ажиллагаанд оролцох цагдаагийн багийн удирдах ажилтнуудын сургалтын нээлт боллоо

2025-07-21 15:50:37

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас Энхийг дэмжих ажиллагаанд оролцох цагдаагийн багийн удирдах ажилтнуудын (Command staff course) сургалтын нээлтийн арга хэмжээ өнөөдөр /2025.07.21/ боллоо.

Уг арга хэмжээнд Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департаментын Олон улсын цагдааг энхийг сахиулах ажиллагаанд дэмжих хөтөлбөрийн орлогч, зохицуулагч Рой Лалонд, мөн хөтөлбөрийн мэргэшсэн сургагч багш Марк Мак Гилливрэй, Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Даваазул, мөн төвийн Энхийг дэмжих ажиллагааны сургалт, бэлтгэлийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Даваажав болон сургагч багш, алба хаагчдын төлөөлөл оролцлоо.

Даян дэлхийн энхийг сахиулах ажиллагаанд 160 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй “Цагдаагийн баг” үүрэг гүйцэтгэх бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулагдаж буй уг мэргэшүүлэх сургалтыг Америкийн Нэгдсэн Улс, Канад, Франц, Непал улсын энхийг дэмжих ажиллагааны цагдаагийн мэргэшсэн сургагч 4 багш удирдах ба цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 24 алба хаагч болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас 2 алба хаагч хамтран оролцоно.

 

 


Энхийг дэмжих ажиллагаанд оролцох цагдаагийн багийн удирдах ажилтнуудын сургалтын нээлт боллоо  
Үзсэн: 229 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй