Шууд Chart

Монголын шатрын холбооны амжилтыг үнэлж, шагнажээ

2025-07-22 10:17:08

Монголын шатрын холбооны 2025 оны эхний хагас жилийн амжилтыг Дэлхийн шатрын холбоо өндрөөр үнэлж, “OUTSTANDING CONTRIBUТION AWARD 2025” /Онцлох хувь нэмрийн шагнал 2025/ шагналаар шагнажээ.

Уг шагналыг Монголын шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Х.Батчулуун, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбилэгт нар Монгол Улсын Ерөнхий сайд, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатарт гардуулан өглөө. 

Монголын шатрын үндэсний шигшээ баг 2025 оны эхний хагас жилд;

-Дэлхийн Grand Prix тэмцээнээс хүрэл медаль, 

-Азийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны мөнгөн медаль,

-Азийн 3.3 бүсийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль, 

-Лондон хотноо болсон Дэлхийн Рапид тоглолтын багийн аварга шалгаруулах тэмцээнээс 2400+ ангилалд тэргүүн байр эзэлжээ. 

-Гүржийн Батуми хотноо болсон өсвөрийн шатарчдын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд И.Цэлмүүн амжилттай оролцож, Дэлхийн цомын тэмцээний анхны медалийг эх орондоо авч ирсэн зэрэг амжилт үзүүлсэн байна. 

Мөн тус холбоо өнгөрөгч дөрөвдүгээр сард Азийн 3.3 бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулжээ.


Монголын шатрын холбооны амжилтыг үнэлж, шагнажээ  
Үзсэн: 174 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй