
“Анхдугаар богд Өндөр гэгээн Занабазар”-ын мэндэлсний 390 жилийн ойд зориулсан "Өндөр гэгээн-Даншиг наадам"-д цагдаа, дотоодын цэргийн 17 анги байгууллагын 426 алба хаагч нийтийн хэв журам сахиулах болон замын хөдөлгөөний хамгаалалт, зохицуулалт, унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байна.
Баяр наадмын арга хэмжээний үеэр алба хаагчид гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр явган, морьт, мото эргүүл болон телекамерыг ашиглан ажиллаж байна.
Даншиг наадамд оролцох, үзэж сонирхохоор Улаанбаатар хотоос болон бусад хөдөө, орон нутгаас ирэх иргэдийн тоо нэлээдгүй ихсэж байгаа тул иргэд та бүхэн замын хөдөлгөөнд соёлтой оролцож, цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэн сайхан наадаарай.

Алба хаагчид хамгаалалт, зохицуулалтад үүрэг гүйцэтгэж байна | ||
Үзсэн: 231 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.