Шууд Chart

АТГ: “Иргэний нисэхийн чиглэлээр суралцуулах журам”-ын төслийг судлан үзэв

2025-07-31 11:01:03

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2025 оны 7 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд Дулааны IV цахилгаан станц, Боловсролын үнэлгээний төв, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Хяналт шалгалтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Боловсролын яамны үйл ажиллагааны хүнд суртал, чирэгдэл, ёс зүйд хамаарах гомдол, мэдээллийг хянан шалгав.

Авлига гарч болох нөхцөл боломж бүрдүүлсэн гэж үзвэл төрийн байгууллага, албан тушаалтны гаргасан тушаал, шийдвэр, журам, дүрмийг хянаж хүчингүй болгуулах, өөрчлөх санал боловсруулж хүргүүлэх ажлын хүрээнд “Иргэний нисэхийн чиглэлээр суралцуулах журам”-ын төслийг судалж холбогдох саналыг хүргүүлэв.

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн элсэлтийн бүртгэлийн үйл ажиллагаа эхэлж байгаатай холбогдуулан Боловсролын ерөнхий газар, Нийслэлийн боловсролын газрын удирдлагуудтай уулзаж, элсэлтийн бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих, сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтнуудад сургалт, соён гэгээрүүлэх нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулах талаар санал солилцож, хамтран ажиллах чиглэл, хүрээг тохирлоо.


АТГ: “Иргэний нисэхийн чиглэлээр суралцуулах журам”-ын төслийг судлан үзэв  
Үзсэн: 451 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй