
Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төв, Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департаментийн олон улсын цагдааг энхийг сахиулах ажиллагаанд дэмжих хөтөлбөр (IPPOS)-тэй хамтран зохион байгуулсан Цагдаагийн багийн удирдах ажилтны сургалт (Command staff course)-ын хаалтын арга хэмжээ өнөөдөр /2025.08.08/ боллоо.
Энэхүүарга хэмжээнд Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны Бүс нутгийн аюулгүй байдлын хэлтсийн дарга Сара Бэть Машл, АНУ-ын Элчин сайдын яамны Мансууруулах бодис, хууль сахиулах асуудал хариуцсан хөтөлбөрийн мэргэжилтэн Ц.Эрдэнэхишиг, АНУ-ын Төрийн департаментын Олон улсын цагдааг энхийг сахиулах ажиллагаанд дэмжих хөтөлбөрийн мэргэшсэн сургагч багш нар, Цагдаагийн ерөнхий газрын Гадаад харилцаа, энхийг сахиулах ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэдалай, Сургалтын бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ц.Сугаржав, ЦДЦСНТ-ийн Дэд бөгөөд Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Наранбаатар, мөн төвийн Энхийг дэмжих ажиллагааны сургалт, бэлтгэлийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Даваажав болон алба хаагчид оролцов.Сургалтаар Монгол Улсын Цагдаагийн байгууллагаас Энхийг сахиулах ажиллагаанд оролцох баг (FPU)-ийн үүрэг, чиг үүрэг, ажиллагааны зарчим, зохион байгуулалтын онцлогийг ойлгох, бодит ажиллагааны нөхцөл байдалд нийцүүлэн стратегийн төлөвлөлт, шийдвэр гаргалтын ур чадвараа дээшлүүлэх, олон улсын багтай уялдаа холбоотой, үр дүнтэй харилцах, хамтран ажиллах арга барил эзэмших, ажиллагааны орчинд манлайллын хэв маягаа тохируулж, өөрчлөгдөж буй нөхцөл байдалд уян хатан зохицох зэрэг мэдлэг, ур чадварыг эзэмшсэн юм.
Энхийг дэмжих ажиллагаанд “Цагдаагийн баг” үүрэг гүйцэтгэх бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулагдсан уг мэргэшүүлэх сургалтыг Олон улсын цагдааг энхийг сахиулах ажиллагаанд дэмжих хөтөлбөр (IPPOS)-ийн мэргэшсэн сургагч багш нар удирдан явуулж цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 23, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас 2, нийт 25 алба хаагч амжилттай суралцаж, "Гэрчилгээ”-гээ гардан авлаа.
Энхийг дэмжих ажиллагаанд оролцох “Цагдаагийн багийн удирдах ажилтан”-ы сургалт өндөрлөлөө | ||
Үзсэн: 160 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.