Шууд Chart

Хүүхдүүд бүлэглэн дээрмийн хэрэг үйлджээ

2025-08-19 12:20:47

Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороонд “дээрэмдүүлчихлээ” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. 

Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж, тус гэмт хэргийг 15-17 насны гурван хүүхэд бүлэглэн үйлдсэнийг тогтоосон бөгөөд тухайн 3 этгээд хохирогчид хутга тулган гар утас, эд зүйл болон гадуур хувцсыг нь дээрэмдээд зугтсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иймд уг гэмт хэрэгт холбогдсон этгээдүүд насанд хүрээгүй хүүхдүүд байх тул эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдүүддээ тавих анхаарлаа нэмэгдүүлж, хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 


Хүүхдүүд бүлэглэн дээрмийн хэрэг үйлджээ  
Үзсэн: 149 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй