
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээн наймдугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдана.
Олон улсын нэр хүндтэй энэхүү тэмцээнийг Монгол Улс хоёр дахь удаагаа албан ёсны эрхтэйгээр зохион байгуулж байна.
“ABU ROBOCON 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээнд Камбож, Египет, Фижи, БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконг, Энэтхэг, Индонез, Япон, Малайз, Монгол, Непал, Шри Ланка, Тайланд, Вьетнам улсын багууд оролцож байгаа.
Зохион байгуулагч улс давуу эрхтэйгээр хоёр баг оролцуулдаг. Энэ тэмцээнд ШУТИС-ийн Мэдээлэл холбоо технологийн сургуулийн “Түвшин Электроникс”, “HICH TECH” багууд эх орноо төлөөлж оролцож байна.
Тэмцээнд оролцох багууд өнөөдөр роботоо угсарч, тэмцээнийхээ бэлтгэл ажлыг хангаж байна.
“ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээн маргааш хэсгийн тоглолтоор эхэлнэ.
Тэмцээний шүүгчийн зөвлөл таван хүний бүрэлдэхүүнтэй. Монгол Улсаас хоёр, Япон улсаас нэг, Вьетнам улсаас нэг, Хонконгоос нэг хүн ажиллана. Харин талбайн шүүгч 12 хүний бүрэлдэхүүнтэй. Монгол Улсаас 10, Япон улсаас нэг, Хонконгоос нэг хүн гэсэн бүрэлдэхүүнтэй байна.
“ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээнд оролцох багууд роботоо угсарч эхэллээ | ||
Үзсэн: 236 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.