Шууд Chart

АТГ: Нийтийн албанд томилогдох 442 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав

2025-10-06 10:35:22

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 9 дүгээр сарын 29-нөөс 10 дугаар сарын 3-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 442 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 306 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 136 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Тухайн ажил үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэхээр нөхцөл байдал тогтоогдсон 2 иргэний талаар томилох эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэв.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 82 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 15 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналтаар 26 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.


АТГ: Нийтийн албанд томилогдох 442 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав  
Үзсэн: 170 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй