Шууд Chart

АТГ: Иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн 79 өргөдөл, гомдлыг хүлээн авав

2025-10-07 09:36:24

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2025 оны 9 дүгээр сарын 29-нөөс 10 дугаар сарын 3-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 79 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.  

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 64.6 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй байх бөгөөд төсвийн хөрөнгийн зарцуулалт, газар олголттой холбоотой гомдол давамгайлж байна. Салбараар нь авч үзвэл нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагад хамаарах өргөдөл, гомдол зонхилжээ.

Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 107 дуудлага хүлээн авчээ гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.


АТГ: Иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн 79 өргөдөл, гомдлыг хүлээн авав  
Үзсэн: 158 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй