Шууд Chart

“Томчуудын мэдлэг-Багачуудын бамбай” хэлэлцүүлэг боллоо

2025-10-11 10:16:52

Цагдаагийн байгууллагаас Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шийдвэрлэлтэд дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах, урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг нэмэгдүүлэх зорилгоор Ерөнхий боловсролын сургуулиудын удирдлага, нийгмийн ажилтнуудтай “Томчуудын мэдлэг-Багачуудыг бамбай” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
 
Хэлэлцүүлэгт Урьдчилан сэргийлэх албаны Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Будзаан, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Амармөрөн, Улаанбаатар хотын захирагчийн нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Б.Сэмжидмаа болон бусад зочид, төлөөлөгч нар мэдээлэл танилцуулж, илтгэл тавьсан юм.
 
Хэлэлцүүлэгт нийт 204 сургуулийн удирдлага, нийгмийн ажилтнууд оролцон санал бодол, туршлагаасаа хуваалцлаа. Ийнхүү цаашид сургуулийн орчинд хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр цагдаагийн байгууллагатай нягт хамтран ажиллахаар боллоо. 

“Томчуудын мэдлэг-Багачуудын бамбай” хэлэлцүүлэг боллоо  
Үзсэн: 143 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй