
“Авто март худалдааны төвөөс машин худалдаж авсан хүн 48,900,000 төгрөг шилжүүлсэн гэх гүйлгээ харуулаад мөнгөө шилжүүлээгүй залилсан байна” гэх дуудлага, мэдээлэл өчигдөр буюу 10 дугаар сарын 13-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 31 настай, эмэгтэй "Н" Toyota Crown маркийн тээврийн хэрэгсэл худалдан авахаар 48,900,000 төгрөг шилжүүлсэн гэх хуурамч гүйлгээ үзүүлж бусдыг залилсан хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Энэ төрлийн залилах гэмт хэрэг удаа дараа бүртгэгдэж байгаа тул иргэн та “Шилжүүлсэн” гэх үгэнд бус өөрийн дансаа шалгаж, залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй.
Тээврийн хэрэгсэл худалдан авахаар 48 сая 900 мянган төгрөг шилжүүлсэн гэж бусдыг залилжээ | ||
Үзсэн: 204 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.