Шууд Chart

Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажлын гүйцэтгэлтэй танилцав

2025-10-17 13:45:54

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Ховд аймгийн Жаргалант сумын 12 дугаар баг, Малчны хороололд бага сургууль цэцэрлэгийн цогцолборын барилга угсралтын ажилтай Боловсролын ерөнхий газрын ажлын хэсэг танилцлаа.
 
Тус төсөл, арга хэмжээний гүйцэтгэл 60 хувьтай барилгын ажил зогссон байдалтай байна.
 
Барилгын гүйцэтгэгчээр "Багант орд" ХХК шалгарч, 2022 оны тавдугаар сарын 11-ний өдөр гэрээ байгуулсан.
 
Орон нутагт эрх шилжсэн ажлын хүрээнд "Багант орд" ХХК Барилгын гүйцэтгэгчээр шалгарч, 2022 оны тавдугаар сарын 11-ний өдөр гэрээ байгуулсан.
 
Тус төсөл арга хэмжээ 2022-2024 оны хооронд шилжин хэрэгжихээр Улсын төсөвт хөрөнгө батлагдсан боловч 2024-2025 онд барилга угсралтын ажил хийгдээгүй зогссон байна гэж Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.  

Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажлын гүйцэтгэлтэй танилцав   
Үзсэн: 219 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй