“Гар утас худалдана” гэсэн зарын дагуу холбогдож 4,300,000 төгрөгөө залилуулжээ. Тодруулбал, Энэ оны 11 дүгээр сарын 19-ний өдөр иргэн "Г" нь цахим орчинд нийтэлсэн “...гар утас хямд худалдан борлуулна” гэсэн зарын дагуу холбогдож, эхлээд мөнгөө дансаар шилжүүл гэсэн шаардлагын дагуу 4,300,000 төгрөгийг бусдад шилжүүлж залилуулсан байна.
Иймд иргэд та бүхэн цахим орчинд нийтлэгдсэн зар, мэдээллийн эх сурвалжийг сайтар шалгаж, эд зүйл худалдан авах, захиалахдаа урьдчилан мөнгөө шилжүүлэхгүй байхад анхаарч, сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Залилагчид бусдад дандаа хямд үнэ, таатай нөхцөлийг санал болгодог гэдгийг санаж байх нь зүйтэй.
| “Гар утас худалдана” гэсэн зарын дагуу холбогдож 4,300,000 төгрөг залилуулжээ | ||
| Үзсэн: 139 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.