Шууд Chart

Хүүхдийн хөдөлмөрийнн талаар 165 дуудлага мэдээлэл бүртгэгджээ

2025-12-02 09:43:07

Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд хүүхдийн хөдөлмөр эрхлэлтэй холбоотой дуудлага мэдээлэл ирдэг байна. 2025 оны 11 сарын байдлаар хүүхдийн хөдөлмөрийн талаар 165 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Хөдөлмөр эрхлэх насны доод хязгаар 15 байх бөгөөд 15 настай хүн хөдөлмөрийн гэрээ байгуулах эрхтэй. Хүнд нөхцөлд ажиллах насны доод хязгаар 18 нас байна. Насанд хүрээгүй хүнийг оюун ухааны хөгжил, эрүүл мэндэд нь харшлах хөдөлмөр эрхлэлтийг хориглоно.

Хүүхэд ажиллахыг хориглосон ажлын байрны жагсаалт

  • Барилга дээр ажиллуулах
  • Тоног төхөөрөмж, машин засвар
  • Мал нядалгааны газар
  • Баар, паб, ресторан
  • Авто зам гудамж талбайд худалдаа хийх
  • Цаг агаарын хүнд нөхцөлд ажиллуулах
  • Хог хаягдлыг цуглуулах боловсруулах, цэвэрлэх болно.

 


Хүүхдийн хөдөлмөрийнн талаар 165 дуудлага мэдээлэл бүртгэгджээ  
Үзсэн: 80 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй