Өнөөдөр “Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн өдөр” тохиож байна. Энэ өдрийг 1992 оноос НҮБ-ийн Ерөнхий ассамблейгээс тогтоол гаргаж, жил бүр тэмдэглэдэг болсон. 2025 онд НҮБ-аас гаргасан уриалга бол нийгмийн хөгжлийг урагшуулахын тулд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангасан нийгмийг төлөвшүүлье гэдэг уриатайгаар тэмдэглэж байгаа. Үүний гол зорилго нь нийгэм хөгжиж, урагшлах ёстой.
Энэ нийгмийн хөгжлөө урагшуулахын тулд анхаарах асуудал нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийгээ тэгш хамруулсан, оролцоог нь бодит болгосон нийгмийг төлөвшүүлэх хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 115,000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас, 14,700 нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна.
Саадгүй байдал, хүртээмжийн тухай хуулийн төсөл боловсруулагдаж байгаа бөгөөд тус хуулийн төсөл батлагдсанаар эдгээр хүмүүс эрхийг хангах эрх зүйн орчинд том ахиц гарна.
| Монгол Улсад 115,000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас, 14,700 хүүхэд байна | ||
| Үзсэн: 70 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.