“Монгол ур чадвар-2025” уралдааны II шатны шалгаруулалт Гагнуурын мэргэжлээр 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Герман Монголын мэргэжлийн боловсролын сургууль дээр эхэллээ. 2025-2026 оны хичээлийн жилд “Гагнуур мэргэжлийн хөтөлбөр" 42 сургалтын байгууллагад нийт 3416 суралцагч, үүнээс 142 эмэгтэй суралцагч суралцаж байна. Мөн хосмог сургалтаар 35 суралцагч элссэн байна.

Уралдаанд мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын 22 суралцагч, төгсөгч ур чадвараа сорин өрсөлдөж байна. Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежийн суралцагч Г.Хосбаяр, "Металл гагнуур эксперт" ХХК-ийн инженер М.Бавуудорж нар уралдаанд оролцогчдыг төлөөлж тангараг өргөлөө.
Шүүгчдийн бүрэлдэхүүнд Монголын материал судлал, гагнуурын нийгэмлэгийн гишүүд, "Лайнюкс" ХХК болон "Металл гагнуур эксперт" ХХК-ийн инженерүүд ажиллаж байна. Уралдааны II шат 3 өдрийн турш үргэлжилж “Үндэсний ялагч”-г тодруулах III шатанд өрсөлдөх оролцогчдыг шалгаруулна.
| “Монгол ур чадвар-2025” уралдааны гагнуур мэргэжлийн II шатны шалгаруулалт эхэллээ | ||
| Үзсэн: 76 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.