Шууд Chart

640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авчээ

2025-12-04 11:34:14

Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авчээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус өргөтгөлийн барилга нь тэнхлэгээрээ 66.0м x 19.0м хэмжээтэй, зоорьгүй 4 давхар давхар барилга юм. 

Зохион байгуулалтын хувьд 19 хичээлийн анги танхим, лабораторийн танхим, багш нарын өрөө, номын сан, эмчийн өрөө, ажилчдын амралтын өрөө болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн байна.Тухайн сургуулийн өргөтгөлийн барилга нь гэрээний хугацааны дагуу 2026 оны 7 сард ашиглалтад орох байсан бол ийнхүү хугацаанаасаа өмнө энэ ондоо багтан улсын комисс хүлээн авлаа.

Тус барилын ажлыг “Шилдээд” ХХК хийж гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.


640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авчээ  
Үзсэн: 75 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй