Шууд Chart

Бүс хариуцсан мэдээлэл, харилцаа холбооны хяналтын улсын ахлах байцаагч нарт үүрэг, чиглэл өглөө

2025-12-08 15:10:37

Харилцаа холбооны салбарын хууль тогтоомж, стандартын хэрэгжилтэд тавих хяналтыг орон нутагт түргэн шуурхай, үр дүнтэй зохион байгуулах зорилгоор Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын шийдвэрээр улсын байцаагчдын ажиллах зохион байгуулалтад шинэчлэл хийж байна.

Орон нутгийн хяналт шалгалтын чиг үүргийг газар зүйн байршил, нутаг дэвсгэрийн онцлогт тулгуурлан бүсчлэн зохион байгуулж, бүсийн улсын ахлах байцаагчдыг томиллоо. Тэд бүсийн байцаагчдыг арга зүйн удирдлагаар хангаж, уялдаа холбоотой, шуурхай ажиллах чиглэлээр хамтран ажиллана.

Бүсийн улсын ахлах байцаагчид:

• Ховд бүс – Б.Бат-Оюун

• Архангай бүс – Д.Дуламрагчаа

• Завхан бүс – Г.Долгоржав

• Сэлэнгэ бүс – Ц.Амаржаргал

• Хэнтий бүс – Т.Жанчив

• Өмнөговь бүс – Б.Гантулга

Энэхүү зохион байгуулалт нь орон нутгийн харилцаа холбооны хяналт шалгалтын ажлыг илүү үр ашигтай, хүртээмжтэй, шуурхай болгоход чиглэж байна гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.



Бүс хариуцсан мэдээлэл, харилцаа холбооны хяналтын улсын ахлах байцаагч нарт үүрэг, чиглэл өглөө  
Үзсэн: 103 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй