Шууд Chart

Өнгөрөгч сар 3 дахь их тунадастай сар болж өнгөрлөө

2025-12-09 10:03:52

Өнгөрөгч арваннэгдүгээр сард Монгол орны хэмжээнд дунджаар 8.9 мм тунадас орсон ба өмнөх жилээс 2.5, олон жилийн дунджас 2.2 дахин их тунадас орсон нь 1940 оноос хойш тохиолдож байгаа 3 дахь их тунадастай сар болж өнгөрлөө.

Сарын нийлбэр хур тунадасны олон жилийн дунджаас хазайх хазайлтыг авч үзвэл нийт нутгийн ихэнх буюу 81.4 хувь нь дунджаас ахиу, 7.8 хувь нь дунджийн орчим, 10.8 хувь нь дунджаас бага тунадас орсон байна.

Тус сард агаарын температурын үнэмлэхүй их утга Өмнөговь аймгийн Ханбогд суманд 15.4°С, үнэмлэхүй бага утга Завхан аймгийн Цэцэн-Уул суманд -39.9°С хүрчээ. Хөрсний температурын үнэмлэхүй их утга Баянхонгорын Эхийнголд 27°С, үнэмлэхүй бага утга Завхан аймгийн Цэцэн-Уул суманд -44°С хүрч хүйтэрсэн.

Хоногт хамгийн ихдээ Сэлэнгэ аймгийн Орхон суманд 7-нд 17.1 мм тунадас орсон. Харин даралтын үнэмлэхүй их утга Сэлэнгийн Сүхбаатарт 972.6гПА, бага утга Баянхонгорын Баянбулагт 761.6гПа хүрч тус тус ажиглагдсан. Салхины хурд хамгийн их нь Говь-Алтайн Бугат суманд 31м/с хүрчээ.


Өнгөрөгч сар 3 дахь их тунадастай сар болж өнгөрлөө   
Үзсэн: 138 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй