Шууд Chart

Өнөөдрийн байдлаар төмөр зам дээр АИ-92 бензинтэй 63 цистерн вагон байна

2025-12-15 10:11:53

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас АИ92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдлын талаар мэдээллээ. Тодруулбал, өнөөдөр өглөө 08:20 цагийн байдлаар төмөр зам дээр 458 цистерн газрын тосны бүтээгдэхүүн байна. Үүнээс

  •  Дизелийн түлш - 328 вагон
  •  АИ-95 бензин - 5 вагон
  • АИ-92 бензин - 63 вагон
  •  Бутан - 9 вагон
  •  Онгоцны түлш - 32 вагон
  •  Пропан - 17 вагон тус тус байна.

Дизелийн түлштэй 328 цистерн вагон байна. Хүрэх өртөөгөөр нь үзвэл:

  •  Аршаант - 31 цистерн вагон
  •  Толгойт - 235 цистерн вагон
  •  Улаанбаатар - 21 цистерн вагон
  •  Дархан-1 - 2 цистерн вагон
  •  Сүхбаатар - 4 цистерн вагон
  • Сайншанд - 21 цистерн вагон
  •  Чойр - 9 цистерн вагон
  •  Эрдэнэт - 5 цистерн вагон

АИ-92 бензинтэй 63 цистерн вагон байна. Хүрэх өртөөгөөр нь үзвэл:

  •  Толгойт - 37 цистерн вагон
  •  Аршаант- 4 цистерн вагон
  •  Сайншанд - 10 цистерн вагон
  •  Улаанбаатар - 12 цистерн вагон тус тус байна.

Өнөөдрийн байдлаар төмөр зам дээр АИ-92 бензинтэй 63 цистерн вагон байна  
Үзсэн: 241 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй