Монголын мянганы сорилтын сан Сонгинохайрхан уулын зүүн хормойд Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр байгуулжээ. Уг үйлдвэрийг барьж эхлэх үед Сонгинохайрхан ууланд 51 тарвага байсан бол одоо 188 болж, өсжээ.
Тарвага бол 2016 онд Дэлхийн байгаль хамгаалах холбооны “Улаан ном”-д устаж болзошгүй гэсэн ангиллаар орсон, Монголд агнахыг 2021 онд хориглосон ховор амьтан. Манай улсад Алтайн, монгол гэсэн 2 зүйлийн тарвага бий. Сонгинохайрхан уул монгол тарвагатай.
Энэ ховор амьтныг үргээж дайжуулахгүй, устгахгүй, тоог нь 51-ээс бууруулахгүйгээр Сонгинохайрхан ууланд үйлдвэр байгуулахыг АНУ-ын Мянганы сорилтын корпорац шаарджээ. Энэ нь Монголын мянганы сорилтын санд маш том сорилт болсон гэнэ. Хэрвээ тарвага 51-ээс цөөрвөл АНУ-ын Мянганы сорилтын корпорац, Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулсан гэрээний дагуу барьж буй Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн ажлыг зогсоох хүртэл эрсдэлтэй байжээ.
Иймээс Монголын мянганы сорилтын сан, биологич Б.Батсайхантай хамтран тарваганд үзүүлэх нөлөөг хамгийн бага түвшинд байлгах нарийн төлөвлөгөө боловсруулж, үйлдвэрээс гарах дуу чимээ, доргилтыг бууруулах зорилгоор 50 метр урт, 2 метр өндөр шороон далан барьсан байна. Тарвага өглөө 06:00–10:00, орой 17:00–20:00 цагийн хооронд ид идээшилдэг. Энэ үед хүнд машин, механизм ажиллуулахгүй байх горим нэвтрүүлжээ.
Үүний үр дүнд тарвага ингэж өсжээ. Үүнд:
- 2020 он- 51 тарвага
- 2021 он — 77 тарвага
- 2022 он — 97 тарвага
- 2023 он — 103 тарвага
- 2024 он — 143 тарвага
- 2025 он — 188 тарвага
| Сонгинохайрхан уулын 51 тарвага 188 болж өсжээ | ||
| Үзсэн: 173 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.