Шууд Chart

Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ

2025-12-15 12:49:58

Сонгинохайрхан дүүргийн 26, 40, 41 дүгээр хорооны зааг дээр булгийн усны улмаас халиа дошин үүссэн. Уг байршилд “Дэд бүтцийн хөгжлийн алба” ОНӨААТҮГ гурван хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж 600 метр орчим газарт мөсөөр далан босгож байна.

Өнгөрсөн жил 9 байршилд халиа дошин үүсэж байсан бөгөөд дахин халиа дошинд айл өрхүүд өртөхөөс сэргийлж газар чөлөөлөлтийг эхлүүлсэн. Тухайлбал 9 дүгээр хороонд 27 нэгж талбар, 35 дугаар хороонд 36 нэгж талбар, 4 дүгээр хороонд 67 нэгж талбар, 40, 41 дүгээр хороонд 61 нэгж талбарыг чөлөөлөөд байна.


Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ  
Үзсэн: 178 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй