Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл оны эхний 11 сарын байдлаар 1.8 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан талаар Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд дурджээ.
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2025 оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 27.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 171.5 (0.6 хувь) тэрбум төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 25.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 471.9 (1.8 хувь) тэрбум төгрөгөөр тус тус буурчээ.
Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2025 оны эхний 11 сард 27.4 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ.
Татварын нийт орлого 2025 оны эхний 11 сард 23.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 835.8 (3.4 хувь) тэрбум төгрөгөөр буурахад орлогын албан татварын орлого 428.2 (5.4 хувь) тэрбум төгрөг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 1.4 (43.3 хувь) их наяд төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлжээ.
Харин нийгмийн даатгалын орлого 769.9 (18.6 хувь) тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 231.5 (4.5 хувь) тэрбум төгрөг, хөрөнгийн албан татвар 122.5 (32.6 хувь) тэрбум төгрөг, гадаад үйл ажиллагааны орлого 43.0 (2.6 хувь) тэрбум төгрөгөөр тус тус өсжээ.
| Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ | ||
| Үзсэн: 235 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.