Шууд Chart

Цагдаагийн албан хаагчид сургалтад хамрагдав

2014-10-03 09:09:57

Бүгд найрамдах Турк улсын Цагдаагийн академи, Туркийн олон улсын хамтын ажиллагааны агентлаг /ТИКА/-аас зохион байгуулсан “Мэргэжлийн сургалтын дүгнэлт, шинжилгээ” сэдэвт сургалтад цагдаагийн байгууллагаас арван алба хаагч оролцов.

Сургалтын явцад Туркийн цагдаагийн академи, Нохойн сургалтын төв, Тусгай ажиллагааны газар, Хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын академи /TADOC/, ЦЕГ-ын шуурхай удирдлагын штабын бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг, үйл ажиллагаатай танилцсан юм.

Туркийн цагдаагийн байгууллагын боловсон хүчнүүдийг хэрхэн бэлтгэдэг, төгсөөд ажиллаж байгаа алба хаагчдад давтан болон мэргэшүүлэх сургалтыг хэрхэн зохион байгуулдаг, сургалтын үр дүнг хэрхэн үнэлж дүгнэдэг талаар мэдээлэл өгч, харилцан санал солилцож, туршлага судаллаа.


Цагдаагийн албан хаагчид сургалтад хамрагдав  
Үзсэн: 881 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй