Шууд Chart

Албан тушаалтны үйл ажиллагаанд хамаарах 97 гомдол, мэдээллийг хянан шалгав

2025-12-31 10:53:07

Авлигатай тэмцэх газар 2025 оны 12 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 79 өргөдөл, гомдлыг харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 57.0 хувь нь гэмт хэргийн шинжтэй бөгөөд нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд хамаарах өргөдөл, гомдол зонхилжээ.

Төрийн байгууллагын хүнд суртал, чирэгдэл, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн 16, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 81 гомдол, мэдээллийг хянан шалгаж, холбогдох зөрчлийг тогтоон авлигын эсрэг хууль тогтоомжид заасан хариуцлага тооцуулахаар албан бичиг хүргүүллээ.

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 481 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 294 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн байна. Төлөвлөгөөт хяналтаар болон иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн дагуу 11 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав.

Өнгөрсөн долоо хоногт авлигын эсрэг сургалтад нийт 446 албан тушаалтныг хамрууллаа гэж АТГ-аас мэдээллээ. 


Албан тушаалтны үйл ажиллагаанд хамаарах 97 гомдол, мэдээллийг хянан шалгав  
Үзсэн: 153 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй