Монгол Улс нүүрсний экспорт 2025 онд 100 сая тонныг шүргэж 94.6 сая тоннд хүрчээ. Энэ оны төсөвт анх удаа 85 сая тонн нүүрс экспортлохоор тусгасан бол ийнхүү зорилтоо давуулан биелүүлсэн болохыг Аж үйлдвэр эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин онцоллоо.
Мөн түүний мэдээлснээр манай улс 2.4 сая тонн зэсийн баяжмал, 9.4 сая тонн төмөр, 1.9 сая тонн хайлуур жонш, 161.3 мянган тонн цайрын баяжмал экспортолжээ.
Дотоодын нийт бүтээгдэхүүний 25 хувь, төсвийн орлогын 28 хувь, экспортын орлогын 93, гадаадын хөрөнгө оруулалтын 75 хувь, аж үйлдвэрлэлийн салбарын 78 хувийг дангаараа бүрдүүлсэн амжилттай 2025 оноо аж үйлдвэр эрдэс баялгийнхан маань эх орондоо үнэтэй хувь нэмэр оруулж, 2026 оноо угтаж байна.
Ирэх онд бид бүхэн Стратегийн бүтээгдэхүүний ач холбогдол бүхий ханган нийлүүлэлттэй холбоотой хуулийн хэрэгжилт буюу 200 мянган тонн АИ-92 автобензин, дизелийн түлш хадгалах савыг барих ажлыг эхлүүлэхээр байна” гэлээ.
| Монгол Улс 2025 онд 94.6 сая тонн нүүрс, 2.4 сая тонн зэсийн баяжмал экспортолж төлөвлөсөн зорилтоо давуулан биелүүлжээ | ||
| Үзсэн: 142 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.