Шууд Chart

Малын вакцины хадгалалт, тээвэрлэлтийн горимыг малчны хотонд хүрэх хүртэл мөрдүүлж ажиллахыг үүрэг болгов

2026-01-03 09:44:00

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн, дэд сайд Б.Нямжав болон холбогдох албаныхан өчигдөр буюу 2026 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр “Биокомбинат” ТӨХХК, “Мал эмнэлгийн эмийн сорилт, баталгаажуулалтын  улсын  лабортари”  УТҮГ-т ажиллалаа.

“Биокомбинат” ТӨХХК 44 нэр төрлийн шингэн вакцин, 21 нэрийн хуурайшуулсан вакцин, 20 оношлуур, гурван нэр төрлийн шингэлэгч үйлдвэрлэдэг. Өнгөрсөн онд Дэлхийн банкны санхүүжилт, “Хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээлээр вирусийн гаралтай вакцины технологийг шугаман эсийн технологид шилжүүлэх, шингэн вакцины савлагааг автоматжуулах хоёр төсөл хэрэгжүүлж, үйлдвэрийн технологио сайжруулсан байна.

Цаашид хуурай вакцины цехэд техникийн иж бүрэн шинэчлэл хийх нэн шаардлагатай бөгөөд үүнд 3,5 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй байгаа гэв.

"Мал эмнэлгийн эмийн сорилт, баталгаажуулалтын  улсын  лабортарои”  УТҮГ-нь 2025 онд олон улсын гурван стандартаар итгэмжлэгдсэн бөгөөд өнгөрсөн онд 72 аж ахуйн нэгжийн 419 нэр төрлийн 769 цуврал импортын болон дотоодын үйлдвэрлэлийн малын эм, биобэлдмэл, тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүнд сорилт, шинжилгээ хийн баталгаажуулалтын дүгнэлт гарган ажиллажээ. 

Байгууллагын удирдлага, албан хаагчдын зүгээс  тус лабораторийг Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторитой нэгтгэх Засгийн газрын шийдвэрийг эргэн харах хэрэгтэй байгааг тодотгоод  цаашид мэргэшсэн боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллахад бодлогоор дэмжих,  өндөр үнэтэй стандарт бодисыг улсын төсөвт суулгах зэрэг тулгамдсан асуудлаа салбарын яамны удирдлагуудад уламжиллаа.  

ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн цаашид байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулж, цаашдын бизнес төлөвлөгөөг нарийвчлан гаргах, батлагдсан жилийн төсөв, бусад нөөц боломжийг ашиглаж технологийн шинэчлэл хийх, вакцины хадгалалт, тээвэрлэлтийн горимыг малчны хотонд хүрэх хүртэл мөрдүүлж ажиллахыг үүрэг болгов.

Мөн малын вакцинжуулалт малын эрүүл мэнд,  хүнсний аюулгүй байдал,  цаашлаад мах, махан бүтээгдүүхүүний экспортод нэн чухал тул санхүүжилтийг танах учиргүй гээд анхаарал хандуулахаа тэмдэглэн хэллээ гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 


Малын вакцины хадгалалт, тээвэрлэлтийн горимыг малчны хотонд хүрэх хүртэл мөрдүүлж ажиллахыг үүрэг болгов  
Үзсэн: 152 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 37 минутын өмнө
Яг одоо танай Өглөө хөтөлбөр гарч бна. Хөтлөгч Хургаагийн улаан палааж арай дэндүү бна. Хөх нь унжсан нь харагдаад дэндүү задгай завхай харагдаж бна. Хүүхдүүд оролцсон нэвтрүүлэг. ? Ер нь хөтлөгч нарынхаа хувцаслалтад анхаараа ч!

Бидэнтэй нэгдээрэй