Шууд Chart

Цагдаагийн байгууллагаас 2025 онд 107,285 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ

2026-01-05 14:37:40

Цагдаагийн байгууллагаас 2025 онд 107,285 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ. Өнгөрсөн долоо хоногт (2025.12.29-өөс 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрүүдэд) 189 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.

Үүнээс хүний амьд явах эрхийн эсрэг 1, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 85, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 2, Өмчлөх эрхийн эсрэг 64, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 6, Хүрээлэн байгаа орчны эсрэг 3, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 21, Бусад 7 хэрэг байна.

Зөрчлийн шинжтэй 18,406 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 17,970 зөрчлийг шийдвэрлэсэн байна.

Шийдвэрлэсэн зөрчлийн 16,997 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 937зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Үүнээс:

Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 913, Танхайрах 188, Хүний биед халдах 279, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 158, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 15,559, Бусад 873 зөрчил байна.

Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 70 иргэнд 20.800.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 120 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.

 


Цагдаагийн байгууллагаас 2025 онд 107,285 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ  
Үзсэн: 355 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй