Цагдаагийн байгууллагад өнгөрсөн хоногийн хугацаанд гадаад улсад аялалд явах зорилгоор бусад руу мөнгө шилжүүлж залилуулсан гэх 2 гомдол мэдээлэл бүртгэгдлээ.
Сүүлийн жилүүдэд манай улсын иргэд өвлийн улиралд ялангуяа шинэ оноор БНХАУ, Тайланд, Вьетнам зэрэг зүүн өмнөд Азийн улс руу аялал жуулчлалын шугамаар зорчих хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотой цахим орчинд гадаад улсад аялах иргэдийн хэрэгцээнд тулгуурлаж, залилах гэмт хэрэг үйлдэгдэж болзошгүй байна.
Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 06-ны өдөр “Ажилчдаа аялалд явуулахаар 20 сая төгрөг, аялалд явахаар 36 сая төгрөг шилжүүлж залилуулсан” гэх гомдол мэдээллүүд тус бүр бүртгэгдэн шалгагдаж байна.
Гадаад улсад аялал жуулчлалын компаниар зуучлуулан аяллаар явах гэж байгаа тохиолдолд тухайн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагыг сайтар судалсны үндсэн дээр бусдад эд хөрөнгө шилжүүлж өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
| СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Аялалд явах зорилгоор бусад руу мөнгө шилжүүлж залилуулсан 2 гомдол мэдээлэл бүртгэгджээ | ||
| Үзсэн: 383 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.