Шууд Chart

Орон байрны хулгайн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

2026-01-08 13:58:31

Монголын уламжлалт сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан иргэд баярын ширээнд тавих ууц, өвчүү, тавгийн идээ зэргээ эртнээс зэхэж бэлддэг.

Үүнтэй холбоотойгоор орон байрны хулгайн гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байна.

Өнгөрөгч оны 1, 2-р сард улсын хэмжээнд орон байрны хулгайн 305 гэмт хэрэг бүртгэгдсэн нь бусад саруудтай харьцуулахад өндөр байгаа юм.

Иймд иргэд та бүхэн өөрийн үл хөдлөх хөрөнгөө сайтар түгжих, хяналтын камер байршуулах, хөршийн холбоотой байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 


Орон байрны хулгайн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна   
Үзсэн: 421 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй