Шууд Chart

Хамт архи уусан 2 эмэгтэй нэгнээ хутгалсан байж болзошгүй дуудлага мэдээлэл бүртгэгджээ

2026-01-09 15:59:16

Цагдаагийн байгууллагад энэ оны нэгдүгээр сарын 7-ны орой Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх орон сууцнаас иргэн "3-4 удаа хүн хутгалсан" гэсэн мэдээлэл бүртгэгдсэн.
 
Дуудлага мэдээллийн дагуу алба хаагчид шалгахад 25-30 насны эмэгтэйчүүд хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нэгнээ хутгаар 3-4 удаа хатгаж, гэмтээсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
 
Мөн өнгөрсөн хоногт Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт “Хамт архи уусан хүн толгой хагалсан” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
 
Цагдаагийн байгууллагад 2025 онд нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 16.1 буюу 7659 хэргийг иргэд согтуугаар үйлдсэн байх тул иргэд та бүхэн архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэхгүй байж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. 

Хамт архи уусан 2 эмэгтэй нэгнээ хутгалсан байж болзошгүй дуудлага мэдээлэл бүртгэгджээ  
Үзсэн: 323 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй