Шууд Chart

Төв болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга шуурна

2026-01-13 10:07:56

Өнөөдөр буюу 2026 оны нэгдүгээр сарын 13-нд Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

Нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Мөн нэгдүгээр сарын 15-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, 17-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуургатай байх тул зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа ихсэж үзэгдэх орчин хязгаарлагдах тул улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замаар зорчихдоо анхаарал болгоомжтой зорчих мөн автомашины бүрэн бүтэн байдлыг шалгах, цаг агаарын урьдчилсан мэдээг сонсож холын замд зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.  


Төв болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга шуурна  
Үзсэн: 215 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй