Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр 2026 оны нэгдүгээр сарын 20-ныг хүртэл нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
Тиймээс малчид, иргэд, тээвэрчид та бүхэн:
-Цаг агаарын богино хугацааны урьдчилан сэргийлэх мэдээллийг тухай бүрт хүлээн авах
-Хол, ойрын замд гарахдаа тухайн газар орны онцлогийг судалж, шаардлагагүй бол замд гарахаа түр азнах
-Хувийн бэлтгэл, бэлэн байдлыг хангаж, дулаан хувцаслах, автомашин техник хэрэгслийн бүрэн, бүтэн байдлыг хангах,
-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах
-Малаа ойрын бэлчээрт бэлчээх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх
-Бага насны хүүхэд, өндөр настан, тусгай хэрэгцээт иргэдийг хараа хяналтгүй үлдээхгүй байх
-Гол, нуурын мөсөн дээгүүр явганаар болон автотээвэр хийхгүй байх
-Гадаа удаан зогсохгүй, олон цагаар ажиллахгүй байх
-Баталгаат зам гарцаар зорчих зэргээр аюулгүй байдлаа хангахыг ОБЕГ-аас онцгойлон анхааруулж байна.
| Нэгдүгээр сарын 20-ныг хүртэл нийт нутгаар хүйтний эрч эрс чангарна | ||
| Үзсэн: 125 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.