Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх албанаас сүүлийн 9 жилийн хугацаанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 2,422 холбогдогчтой 2,100 гэмт хэрэг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 0.64 хувийг эзэлж байна.
Энэ төрлийн гэмт хэрэг нь нийт гэмт хэргийн дүнд эзлэх хувь харьцангуй бага боловч үндэсний аюулгүй байдал, хүн амын удмын сан, иргэдийн эрүүл мэнд, амь нас, улс орны эдийн засгийн бие даасан байдалд шууд сөрөг нөлөө үзүүлдэг ноцтой гэмт хэрэг юм.
Тус алба нь хуулиар харьяалуулсан гэмт хэрэгтэй тэмцэх ажлын хүрээнд систем динамикийн T-21 аргачлал, VENSIM программ хангамжаар 2018–2030 оны гэмт хэрэг, зөрчлийн хандлагыг тооцоолоход, 2026–2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийн эрсдэл өсөх хандлагатай байгааг тодорхойлсон.
Иймд 2026 онд дараах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүнд:
• Эрсдэлд суурилсан, зорилтот бүлэгт чиглэсэн урьдчилан сэргийлэх бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх;
• Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих, хууль бус үйлдлийг илрүүлэх зорилгоор хяналт, шалгалтыг үе шаттайгаар зохион байгуулах;
• Алба хаагчдын мэргэшил, ур чадварыг дээшлүүлж, хүний нөөцийн тогтвортой байдлыг хангах;
• Чиг үүрэг бүхий төрийн болон бусад байгууллагуудтай хамтын ажиллагааг эрчимжүүлнэ.
Ингэснээр зөвхөн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоохоор хязгаарлагдахгүй, эрсдэлийг урьдчилан тооцоолох, судалгаанд суурилсан бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх, холбогдох байгууллагуудтай хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, нийгмийн сөрөг үр дагаврыг бууруулах чиглэлд анхаарч ажиллаж байна.
| 2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна | ||
| Үзсэн: 152 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.