Шууд Chart

Хийн аюулгүй ажиллагааны чиглэлээр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, чадавхжуулах сургалт болов

2026-03-13 13:46:28

Онцгой байдлын ерөнхий газраас КОIKA Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр Ашигт малтмалын газар, БНСУ-ын Хийн аюулгүй байдлын корпорац (KGS)-тай хамтран “Хийн салбарын эрхзүйн тогтолцоо, ослын үед авах арга хэмжээ” сэдэвт сургалтыг энэ сарын 4-12-ны өдрүүдэд хоёр үе шаттайгаар зохион байгууллаа.

Сургалтад ОБЕГ, НОБГ, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах ангийн холбогдох мэргэжилтнүүд, алба хаагчид хамрагдсан юм.

Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжиж байгаа “Монгол Улсын шатдаг хийн аюулгүй байдлын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд тус сургалтыг зохион байгуулсан гэдгээрээ онцлог юм. 

Төслийн хүрээнд Онцгой байдлын байгууллагын 100 алба хаагчийг хийн ослын үеийн хариу арга хэмжээ авах чиглэлээр бэлтгэх бөгөөд хийн аюулгүй ажиллагааны чиглэлээр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, чадавхжуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 


Хийн аюулгүй ажиллагааны чиглэлээр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, чадавхжуулах сургалт болов  
Үзсэн: 132 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй