Шууд Chart

Энгийн хог хаягдлын бүтцийн судалгаа хийжээ

2026-03-14 08:39:37

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, СИКА судалгааны байгууллагатай хамтран энгийн хог хаягдлын бүтцийн судалгаа хийж, эцсийн тайланг хэлэлцэн албан ёсоор хүлээн авлаа.

Судалгааны гол зорилго нь хотын нэг иргэнээс дунджаар үүсэж буй хог хаягдлын хэмжээ, хог хаягдал дахь дахин боловсруулах боломжтой материалыг тодорхойлох, мөн дахин боловсруулах үйлдвэрүүдийн бодит хүчин чадлыг үнэлэхэд оршино.

Судалгаанд иргэд, аж ахуйн нэгжүүдээс эх үүсвэр дээр нь тогтмол хэмжилт хийх, асуулгын аргыг хослуулсан аргачлалыг ашиглаж, бодит болон иж бүрэн мэдээлэл цуглуулсан нь онцлог байлаа.

Судалгааны үр дүнгийн дагуу оршин суугчдад чиглэсэн ангилан ялгах ажил, ангилан ялгасан хог хаягдлын оновчтой тээвэрлэлтийн тогтолцоог бий болгох зэрэг бодлогын түвшний зөвлөмжүүдийг гаргаж, тэдгээрийг шуурхай хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.

Энэхүү тайлан нь дахин боловсруулах үйлдвэрүүдийн хөгжлийг дэмжих, хотын хог хаягдлыг бууруулах стратеги төлөвлөгөөг боловсруулахад чухал суурь мэдээлэл болно гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.  


Энгийн хог хаягдлын бүтцийн судалгаа хийжээ   
Үзсэн: 153 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй