Шууд Chart

А.Баяр: Давтан гэмт хэрэг үйлдүүлэхгүй байх чиглэлд ажиллана

2026-03-14 09:18:51

НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангид ажиллаж, тус байгууллагын үйл ажиллагаа, өнөөгийн нөхцөл байдалтай танилцлаа.

НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр “Гэмт хэргийн гаралтыг бууруулах, гэмт хэрэгт холбогдсон иргэд ял эдэлсний дараа бүрэн засан хүмүүжиж, нийгэмд ажиллаж амьдардаг, хийсэн алдаандаа гэмшдэг байх нь чухлыг онцолсон юм. Мөн давтан гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хоригдлуудад сэтгэл заслын болон хүмүүжлийн сургалтыг тогтмол зохион байгуулах, ялын бодлого болон засан хүмүүжүүлэх тогтолцооны менежментийг сайжруулах шаардлагатайг хэллээ.

Энэ үеэр Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн дарга, дэд хурандаа Б.Амгаланбаяр байгууллагынхаа өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулж, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэвэл зохих саналуудыг уламжлав. Тэрбээр “Өнөөдрийн байдлаар манай ангид 844 хоригдогч хүмүүжиж байна. Ялаа эдэлж байгаа эдгээр хоригдлын 50-60 хувь нь давтан гэмт хэрэг үйлдсэн байдаг нь хорих ангиудын ачаалал буурахгүй байх, засан хүмүүжүүлэх үйл ажиллагаанд бодлогын түвшний менежмент шаардлагатай байгааг илтгэж байна. Иймд Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн зүгээс хоригдлуудыг соён гэгээрүүлэх, давтан гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх төсөл, арга хэмжээг манай байгууллагад хэрэгжүүлэхэд нээлттэй. Бидэнтэй хамтран ажиллахыг хүсэж байна” гэв.

Уулзалтын үеэр хоригдлуудыг нийгэмшүүлэх, соён гэгээрүүлэх сургалт, хөтөлбөрүүдийг өргөжүүлэх, давтан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцлоо.

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА


А.Баяр: Давтан гэмт хэрэг үйлдүүлэхгүй байх чиглэлд ажиллана  
Үзсэн: 138 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй