Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хугацаа сунгагдлаа

2013-08-01 15:36:04
Error loading player: No playable sources found

УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хуулийн хэрэгжилтийн хугацаа дуусаж байгаатай холбогдуулан өнөөдөр /2013.08.01/ Төрийн ордны Г танхимд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд мэдээлэл хийв.
   Хуулийн хэрэгжилтийг хангах ажил 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн мэдээгээр одоогоор ажилласан жилээ тооцуулахаар нийт бүртгүүлсэн иргэдээс 85011 иргэний ажилласан жилийг баталгаажуулж, 171943 иргэний материал Цагдаагийн ерөнхий газарт хянагдаж байна. Үлдсэн иргэдийн материалыг аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс 8 дугаар сарын 1-ний байдлаар тасалбар болгон нэгтгэж ирүүлэх юм байна.
  Харин хуулийн хэрэгжилт 2013 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөр дуусгавар болж байгаатай холбогдуулан хуулийн хэрэгжих хугацаанаас хоцорсон иргэдэд боломж олгох зорилгоор ХАХНХ-ийн сайдын тушаал гарч, ажиллсан жил, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах иргэний нийгмийн даатгалын шимтгэл төлөх журмын 3.1-д заасан иргэдийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулах хүсэлтээ гаргах хугацааг 2013 оны 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл сунгахаар болсон байна.
   Мөн 2013 оны 8 дугаар сарын 1-нээс 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хүсэлтээ гаргасан иргэдийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон хугацааг 2015 оны 1 дүгээр сарын 1-нээс тооцож Нийгмийн даатгалын сангаас шинээр тэтгэврийн эрх үүсэж байгаа болон тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэврийн нэмэгдлийг тооцуулахаар болжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хугацаа сунгагдлаа  
Үзсэн: 1440 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй