Шууд Chart

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина

2026-05-08 10:28:37

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барихаар төлөвлөж байна.

Тус зам ашиглалтад орсноор Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны замын ачаалал буурч, Уулын замын нэвтрүүлэх чадвар сайжрах юм.

Энэ талаар НЗХГ-ын Авто замын хяналтын мэргэжилтэн Ж.Эрдэнэ-Очир "Тус замын эхний байршил нь Хийморийн овооны арын замаас Ар Зайсангийн гудамж хүртэл 1.1 км үргэлжилнэ. Харин хоёр дахь байршил нь Тэнгэр рашааны гудамжнаас Хүмүүн сургуулийн зүүн урд тал хүртэл үргэлжлэн Ар Зайсангийн гудамжтай холбогдох 0.8 км урт авто зам барина. Уг замыг 6 метрийн зорчих хэсэгтэй, хоёр талдаа 1.5 метр явган хүний замтай, мөн гэрэлтүүлэгтэйгээр барина. Гүйцэтгэгчээр нийслэлийн Баруун бүсийн зам засвар, арчлалтын газар шалгарч, бэлтгэл ажлыг хангаж байна.  Энэ оны наймдугаар сард ашиглалтад оруулна" гэв.


Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина  
Үзсэн: 82 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй