Шууд Chart

Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина

2026-05-08 14:52:03

Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, Зээлийн гудамжнаас Ерөнхий боловсролын 124 дүгээр сургууль, 158 дугаар цэцэрлэг хүртэлх 420 метр авто зам барина.

Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын Авто замын хяналтын мэргэжилтэн Э.Бат-Эрдэнээс тодрууллаа.

НЗХГ-ын Авто замын хяналтын мэргэжилтэн Э.Бат-Эрдэнэ “Энэ онд нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр тус замыг барина. Уг зам нь долоон метр өргөн зорчих хэсэгтэй, хоёр талдаа явган хүний зам болон гэрэлтүүлэгтэй байхаар төлөвлөсөн. Замын барилгын ажлын гүйцэтгэгчээр “Дайт шагай” ХХК шалгарч, бэлтгэл ажлыг хангаж байна. Есдүгээр сарын 3-нд бүрэн дуусаж, ашиглалтад оруулна. Энэхүү зам ашиглалтад орсноор 124 дүгээр сургууль болон 158 дугаар цэцэрлэг орчмын авто болон явган зорчигчийн аюулгүй байдал сайжирч, оршин суугчдын зорчих нөхцөл илүү тав тухтай болно” гэв.


Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина  
Үзсэн: 84 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй