Шууд Chart

Энхийг сахиулагчид жанжин тугандаа хүндэтгэл үзүүллээ

2026-05-08 15:18:45

НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх штабын офицерууд болон бусад бүрэлдэхүүн ‘’Жанжин туганд’’хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа боллоо. 
 Тус ёслолын ажиллагаанд ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал С. Ганбямба тэргүүтэй ЗХЖШ-ын удирдлага, төрлийн цэргийн командлагч, удирдах газрын дарга нар болон үүрэг гүйцэтгэх энхийг сахиулагчдын ар гэрийн төлөөлөл оролцлоо.
Энэ үеэр ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал С.Ганбямба хэлсэн үгэндээ Монгол Улсын төр засаг, Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний удирдлагаас хүлээлгэсэн нэр хүндтэй хариуцлагатай үүргийг цэргийн хэргийн мэдлэг, дадлага, ур чадвартаа тулгуурлан амжилттай гүйцэтгэж, хүний газар явахдаа бие биедээ анхаарал халамж тавьж, үүргээ сонор сэрэмжтэй, мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгээрэй хэмээн захилаа. 
Нийтэлсэн: О.Бадамсүрэн

Энхийг сахиулагчид жанжин тугандаа хүндэтгэл үзүүллээ  
Үзсэн: 70 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй