Аугаа их Эх орны дайны ялалтын 81 жилийн ойг тохиолдуулан 2026 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Зөвлөлтийн дайчдын дурсгалын цогцолбор, “Монгол ард” эскадрилийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ боллоо.
Ёслолын арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Д.Батлут, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга хошууч генерал Ж.Өсөхбаяр, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны цэргийн болон агаарын цэргийн атташе, хошууч генерал П.В.Петрунин болон Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ын удирдлагууд, төрлийн цэргийн командлалын удирдлага, бие бүрэлдэхүүн, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын төлөөлөгчид оролцож, эх орныхоо төлөө алтан амиа өргөсөн баатруудын гавьяаг хүндэтгэн дурслаа гэж Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.


| Цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ | ||
| Үзсэн: 107 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.