Шууд Chart

“Идэвхтэй насжилт-дасгал, хөдөлгөөн” аяны нээлт болж өндөрлөлөө

2026-05-11 11:15:46

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар Эрүүл мэндийн яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон холбогдох байгууллагуудтай хамтран “Идэвхтэй насжилт-дасгал, хөдөлгөөн” аяны нээлтийг 2026 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгууллаа.


Арга хэмжээнд 600 гаруй ахмад настан хамрагдаж, эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөн, эрт илрүүлэг, хордлогоос сэргийлэх талаар мэдээлэл, зөвлөгөө авч, Өдөрлөгийн хүрээнд зүрх судасны өвчин, даралт ихсэлт, чихрийн шижингийн эрсдэлийн үнэлгээ, биеийн жингийн индекс тодорхойлох зэрэг урьдчилан сэргийлэх чиглэлээр үзлэг зохион байгуулагдаж, иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг хүргэлээ.


Тус аяныг улсын хэмжээнд жил бүрийн 05 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл хэрэгжүүлэх бөгөөд ахмад настны эрүүл мэндийг дэмжих, идэвхтэй хөдөлгөөн, дасгалын ач холбогдлыг сурталчлах, нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж байна.


Тус аян нь ахмад настныг эрүүл амьдралын хэв маягт хэвшүүлэх, идэвхтэй хөдөлгөөн, нийтийн биеийн тамир, спортоор тогтмол хичээллэх дадлыг төлөвшүүлэх зорилготой бөгөөд орон нутаг бүрт тогтмол цаг, тогтсон байршилд алхалт, дасгал хөдөлгөөний үйл ажиллагааг өргөжүүлэн зохион байгуулах юм гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 

Нийтэлсэн: О.Бадамсүрэн

“Идэвхтэй насжилт-дасгал, хөдөлгөөн” аяны нээлт болж өндөрлөлөө  
Үзсэн: 83 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй