Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/396 дугаар захирамжаар “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийг тавдугаар сарын 23-ны өдөр нийслэл хотод 11 дэх удаагаа зохион байгуулна. Марафонд гүйхээр 46306 хүн бүртгүүлээд байгаа. “Улаанбаатар марафон-2026” энгэрийн дугаарыг шат дараатайгаар тараах бөгөөд тавдугаар сарын 8-21-ний өдрийн хооронд
- 5 км (18+ нас),
- 5 км (12-17 нас охид, хөвгүүд),
- Гэр бүлийн гүйлт 1.5 км-т оролцох энгэрийн дугаарыг нийслэл болон дүүргүүдийн Биеийн тамир, спортын хороогоор дамжуулан тараана.
Мөн гүйгчид дүүрэг харгалзахгүйгээр өөрт ойр байрлах дүүргийн Биеийн тамир, спортын хороогоор дамжуулан авах боломжтой. Харин 10 км, 21 км 095 м, 42 км 195 метрийн гүйлтийн энгэрийн тэмдгийг энэ сарын 16-наас тараана.
Гүйгчид та бүхэн энгэрийн дугаараа заасан хугацаанд урьдчилан авч, марафоны бэлтгэлээ хангаарай.
5 км (18+ нас), 5 км (12-17 нас охид, хөвгүүд), гэр бүлийн гүйлт 1.5 км төрөлд энгэрийн дугаар олгох хугацаа: 2026.05.08 – 2026.05.21



НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
| Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ | ||
| Үзсэн: 85 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.