Шууд Chart

Ногоон бүсийн хөдөлгөөнт эргүүлүүд өдөр бүр үүрэг гүйцэтгэж байна

2026-05-12 12:06:49

Нийслэлийн нутаг дэвсгэрт ой хээрийн түймэр, шар өвсний гал түймрийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагуудын хамтарсан хөдөлгөөнт эргүүлийн 21 бүлгийн 150 орчим алба хаагч, өдөр бүр гал түймрээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, зөвлөмжийг хүргэн, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Нийслэлийн хэмжээнд он гарсаар ой хээрийн түймрийн 2, шар өвсний гал түймрийн 86 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Эдгээр дуудлага мэдээллийн 25 дуудлагад ногоон бүсийн эргүүл хяналтаар үүрэг гүйцэтгэж буй алба хаагчид шуурхай унтрааж ажиллалаа.


Ногоон бүсийн хөдөлгөөнт эргүүлүүд өдөр бүр үүрэг гүйцэтгэж байна  
Үзсэн: 79 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй