Шууд Chart

ЭЕШ зургаадугаар сарын 25-ны өдөр Түүхийн хичээлээр эхэлнэ

2026-06-04 14:38:16

Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталсан. Их, дээд сургуульд элсэх үндсэн шалгалтууд 6 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд явагдана.

Элсэлтийн ерөнхий шалгалт 6 дугаар сарын 25-ны өдөр Түүх, Англи хэлний хичээлээр  эхэлнэ.

6 дугаар сарын 26-ны өдөр

  • Хими  10:00-11:40 цагт
  • Газар зүй, 13:00-14:20 цагт
  • Нийгэм судлалын 16:30-17:50 цагт.

6 дугаар сарын  27-ны өдөр

  • Биологи, 10:00-11:20 цагт
  • Математик 14:00-15:30 цагт

6 дугаар сарын 28-ны  өдөр

  • Физик 10:00-11:40 цагт ,
  • Орос хэл, 13:00-14:20 цагт
  • Монгол хэл 16:00-17:20 цагт

2026 оны Элсэлтийн шалгалтад бүртгүүлсэн шалгуулагчид шалгалтын байранд ирэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлсэн байна.

  • Бүртгэлийн хуудас /Таны бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байх тул өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан eyesh.eec.mn цахим хаягийн “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч “Бүртгэлийн хуудас” хэсгийг сонгоод “Хэвлэх” хэсэгт дарж хэвлэж авна/
  • Суудлын хуваарь / Шалгуулагч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан eyesh.eec.mn цахим хаягийн “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч “Суудлын хуваарь” хэсгийг сонгоод “Хэвлэх” хэсэгт дарж хэвлэж авна/
  • Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг
  • Бүрэн дунд боловсрол болон түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг

Шалгуулагчид шалгалтын хуваарьт заасан цагаас нэг цагийн өмнө шалгалтын байранд ирсэн байх ба анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Дурдсан хугацаанаас хожимдсон шалгуулагчийг шалгалтад оруулахгүй.


ЭЕШ зургаадугаар сарын 25-ны өдөр Түүхийн хичээлээр эхэлнэ   
Үзсэн: 68 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй