Монгол Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал болон Америкийн Нэгдсэн Улсын Энэтхэг-Номхон далайн Хуурай замын цэргийн командлал хоорондын ээлжит IX зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо эхэллээ. Хоёр улсын нутаг дэвсгэрт ээлжлэн зохион байгуулагддаг тус зөвлөлдөх уулзалт энэ жил Монгол Улсад зохион байгуулагдаж байна.

Зөвлөлдөх уулзалтын нээлтийн ажиллагаанд АНУ-ын Энэтхэг-Номхон далайн Хуурай замын цэргийн командлагчийн орлогч бөгөөд Стратеги, төлөвлөлтийн газрын дарга, хошууч генерал Гайлз Ж.С.Корнелиа, Монгол Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Ц.Буяндэлгэр нар оролцож, хоёр талын батлан хамгаалах салбарын харилцаа, цэргийн хамтын ажиллагааны ач холбогдлыг тэмдэглэн үг хэлэв.
Түүнчлэн зөвлөлдөх уулзалтад хоёр орны Хуурай замын цэргийн төлөөлөгчдөөс гадна АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Ж.Маллой тэргүүтэй албаны төлөөлөгчид оролцож байна.
Хоёр улсын батлан хамгаалах салбарын итгэлцэл, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал үүрэгтэй тус зөвлөлдөх уулзалт энэ сарын 17-ны өдрөөс 19-ний өдрүүдэд үргэлжилнэ.

| IX зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо эхэллээ | ||
| Үзсэн: 89 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.