Шууд Chart

Аж ахуйн нэгжүүд хаягдлын сантай болжээ

2014-10-15 07:15:38

БОНХЯ-аас ус ашиглах дүгнэлтэд нь үндэслэн гаргасан томоохон аж ахуйн нэгж, байгууллагуудад хэрэглэсэн усныхаа 60-аас доошгүй хувийг нь эргүүлж ашиглах даалгавар  хэрэгжиж эхэллээ. Эргүүлж ашиглах гэдэг нь хэрэглэсэн усаа нөөцлөөд эргэж ашиглах тухай ойлголт бөгөөд харин хуримтлуулж байгаа савыг хаягдлын сан гэж нэрлэдэг. Энэхүү хаягдлын сан нь агаарт хорт хий дэгддэггүй, хөрсөнд нэвчдэггүй байх шаардлагатай. Өнөөдрийн байдлаар уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулахдаа хоногт 100 шоо метрээс дээш ус ашигладаг 140 гаруй аж ахуйн нэгж хаягдлын сантай болсон байна. Түүнчлэн шороон ордод үйл ажиллагаа явуулж буй жижиг компаниудад ч хаягдлын сантай болох даалгаврыг БОНХЯ-аас өгчээ.


Аж ахуйн нэгжүүд хаягдлын сантай болжээ  
Үзсэн: 822 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй